“Snow melody” тоглолт боллоо
Тус тоглолтод урилгаар Хөдөлмөрийн баатар, АЖ Б.Зангад “Сүлд модны наадам” уран бүтээлээ дуулж, Зууны манлай эстрадын дуучин МУГЖ Б.Сарантуяа өөрийн “Хайрласан сэтгэл” дуугаа Морин хуур чуулгын “Ятгын квартет”-тэйдуулсан нь үзэгч, сонсогчдодоо барьсан нэг том бэлэг байлаа. Мөн улсын Филармонийн нэгдсэн найрал хөгжмийн шинэ жилийн дууны цоморлиг бүтээлүүдүүд нь тоглолтын чимэг, гол онцлог болж байлаа. Ийнхүү улсын Филармонийн уран бүтээлчдийн авьяас чадвар, сэтгэл шингэсэн шинэ жилийн тоглолт үзэгч, сонсогчдодоо хүрч үдшийг хамтдаа өнгөрүүллээ.
М.Эгшиглэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ