Утааны эсрэг тайван жагсаал үргэлжилж байна

Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол болоод байна. Жил бүрийн өвөл бидэнтэй нүүр тулдаг агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй амьсгалын замын халдвар үүсгэж, хүүхдийн амь насанд ч аюул учруулж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ гамшгийн хэмжээнд хүрээд буй.

Тиймээс "Утааны эсрэг ээж, аавууд" группээс санаачилсан Улаанбаатарын утааны эсрэг тайван жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Жагсаалд оролцож буй ээж, аавууд утааны эсрэг дорвитой арга хэмжээ яаралтай авахыг шаардахаас гадна, авах боломжтой арга хэмжээнүүдийн талаар зөвлөмж хүргүүлэхээр нэгджээ.

Жагсаал зохион байгуулагчдын зүгээс гаргасан анхааруулга:

  1. Хамгийн дулаан хувцасаа өмсөж ирнэ үү. Гадаа хүйтэн тул бүгдээрээ яг цагтаа цуглаад богино хугацаанд жагсаалаа хийгээд тарцгаая.

  2. Жагсаалын үеэр халуун аарц, цай, маск тараах хувь хүн байгаа боловч аль болох өөрийн хувийн бэлтгэлтэй ирэх нь зөв шүү.

  3. Жагсаалын үеэр Утааны эсрэг өөрийн бэлдсэн уриа лоозон барьж ирвэл сайн. Гэхдээ бид утааг бууруулах яг бодит үр дүнд хүрэхийн тулд дуу хоолойгоо​ илэрхийлж байгаа учраас аль нэг нам, улстөрчлүү нэр заан дайрах агуулгагүй байх ёстойг анхаарна уу.

  4. Утааны эсрэг жагсаалд барьж зогсох өлгийнд ороосон хүүхдийн тоглоом эсвэл даавуу бэлтгэж ирвэл сайн. Энэ нь утаанаас болж бидний хүүхдүүд хамгийн ихээр хохирч байгаа гэдгийг илэрхийлэх зорилготой.

  5. Та бид тайван замаар жагсаалаа хийх болно. Тиймээс жагсаалын үеэр эмх замбараатай байх нь бидний жагсаал, тэмцэл үр дүнтэй байхад нөлөөлөх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин