Амгалангийн станц нүүрсний нөөцгүй болох эрсдэл үүсчээ

Амгалангийн дулааны цахилгаан станц руу нүүрс татдаг төмөр зам усанд автаж хөлдөх аюул бий болжээ. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол тус станц нүүрсний нөөцгүй болж айл өрхүүд, албан байгууллагууд дулаан цахилгаангүй болох эрсдэл нүүрлэх юм.
УБТЗ амралтын өдрүүдээр уг замыг хөлдөхөөс өмнө амжиж 10 гаруй вагон нүүрс татаад байгаа аж. Одоо Амгалан өртөөн дээр 30 гаруй вагон нүүрс ирээд хүлээгдэж байна. Уг асуудлыг онцгой байдал, тус тойргоос нэр дэвшсэн УИХ-ын гишүүд анхааралдаа авч ажиллаж эхэлжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ