С.Зоригийн хэргийн шүүх хурлын шийдвэрийг уншиж танилцуулна

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн шүүх хурал дөрвөн өдрийн турш үргэлжиллээ. Улмаар шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж буюу шүүхийн шийдвэрийг өнөөдөр 10.00 цагаас уншиж танилцуулахаар болов. Дөрвөн өдрийн турш хуралдсан хуралдаан хаалттай болсон юм. Учир нь төрийн нууцад хамааралтай хэрэг яригдах тул ийнхүү хаалттай хэлэлцсэн байдаг.

Хаалттай хуралдсан уг хуралд гэрчээр арав гаруй хүн дуудагдан мэдүүлэг өгсөн талаар эх сурвалж мэдээлээд байгаа юм. Гэвч гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу гэрчүүдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж буй. Хэвлэлээр бичигдсэнээр н.Давааням, Г.Чулуунбат нар оролцсон юм. н.Даваанямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн гэдэг. Тэрбээр Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэх мэдээлэл цацагдсан. Харин Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн гэж байгаа юм.

Шүүх хурлын дэгийн дагуу хуралдаанаар нотлох баримтыг шинжлэх ёстой. Хэрэгт авагдсан, хуулийнхны цуглуулсан нотлох баримтуудыг хоёр өдрийн турш хэлэлцсэн юм.

Хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм.

Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүсэн.

Харин Б.Содномдаржаа болон Т.Чимэгээ нар шүүх хурлын сүүлийн шатанд буюу шүүгдэгчид үг хэлэх мөчид энэ хэрэгт хэлмэгдсэн, гүтгүүлсэн гэдгээ хэлжээ.

Юутай ч 18 жилийн турш шалгасан уг хэргийг өнөөдөр дэнсэлэхээр болоод байна. Чухам ямар шийдвэр гарсан нь олон нийтэд 10.00 цагаас нээлттэй болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин