Үл таних эмэгтэй баярынх нь бэлгийн мөнгийг төлжээ

Британийн Манчестер хотод нэгэн үл таних эмэгтэй банкны карт нь мөнгө гаргаж өгөхгүй байсан өөр нэг эмэгтэйн худалдан авсан барааны мөнгийг өмнөөс нь төлжээ. “Mashable” сайтад саяхан энэ талаар бичсэн байна.
Эмэгтэй Зул сарын баярын бэлэг авахаар дэлгүүрт очсоноо Facebook-т бичжээ. Тэгээд авсан барааныхаа төлбөрийг картаар хийх гэхэд, банк төлбөр хийхээс татгалзсан хариу өгсөн байна. Дахин нэг бүтэлгүй оролдлого хийсний дараа худалдан авагч мөнгөний машинаас мөнгө аваад ирэх хүртэл жаахан хүлээхийг худалдагчаас хүсчээ.
Түүнийг буцаад ирэхэд, худалдагч бэлэг бүхий уутыг түүнд өгөөд,нэг хүнтаны барааны төлбөрийг хийчихсэн гэж хэлсэн байна. Нөгөө үл таних эмэгтэй баярласан худалдан авагчийн талон дээр бичиг бичиж үлдээгээд, явжээ. “Оны энэ үе хичнээн түвэгтэй байдгийг бид мэддэг. Зул сарын баяраа сайхан өнгөрүүлэхийг хүсье. Бетани” гэж бичсэн байж.
Төлбөрийг нь хийсэн бэлэг 43 фунт стерлингийн үнэтэй (манайхаар 133 мянга гаруй төгрөг – ред.,) болжээ. Facebook-т пост бичсэн эмэгтэй Бетанийг олоход туслахыг уншигчдаас хүссэн байна. Тэрээр санаандгүй сайхан тус хүргэсэн түүнд өөрийн биеэр талархал илэрхийлэхийг хүсч байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ