2000 гаруй иргэдийн өргөдлийг ӨБХ-нд хүлээлгэж өгнө

Улаанбаатарын утаа онцгой аюултай түвшинд байгаа. Эх сурвалжийн хэлж буйгаар агаарын чанарын индекс нь 2300-д хүрсэн байна. Тиймээс яаралтай арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардсан иргэний нийгмийн болон эцэг, эхчүүдийн төлөөллүүд өчигдөр Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал зохион байгуулсан билээ.
Жагсаалд нэгдсэн нийт 2000 гаруй иргэдийн өргөдлийг өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 14:00 цагт хүлээлгэн өгөх юм байна. Тэгэхээр утааны асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар авч хэлэлцэх асуудалд оруулах учиртай.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ