Тэргүүний эмч нарыг шагнаж урамшууллаа

Өчигдөр буюу 12-р сарын 26-нд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Халдварт өвчин судлалын үндэсний төв, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны эмч нарыг хүлээн авч уулзлаа. Тус алба нь БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эмчилгээ тусламж үйлчилгээ, тандалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулдаг юм. Энэ үеэр тус байгууллагад ажил үйлсээрээ тэргүүлж, манлайлан ажиллаж буй их эмч О.Энхжаргал, Б.Солонго, П.Үнэнчимэг, Б.Жүгдэржав, Д.Пүрэвдагва нарыг МЗХ-ны “Тэргүүний залуу эмч” цол тэмдгээр шагнан урамшуулж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.
Сонирхуулахад, МЗХ-оос өнгөрсөн 12 дугаар сард шилдэг залуу эмч шалгаруулах “Алтан гарт эмч” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг анх удаа зохион байгуулсан бөгөөд цаашид ч уламжлал болгон хийх ажээ. Мөн 2017 онд өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн чиглэлээр олон ажлууд хийж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат онцлон тэмдэглэж байлаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ