Дугаарын хязгаарлалт дөрвөн өдөр үйлчлэхгүй

Монголчуудын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 104 жилийн ой 12 дугаар сарын 29-нд буюу энэ долоо хоногийн Пүрэв гарагт тохиож байгаа бөгөөд тухайн өдөр бүх нийтээр амарна.

Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлээд буй.

Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр нийт дөрвөн хоног амрах юм.

Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болон амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай туларванхоёрдугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин