Хятад, Оросыг холбосон гүүр барина
БНХАУ-ын “Синьхуа” агентлагт бичсэнээр ОХУ, Хятадыг холбосон гүүр барих ажил эхэлжээ. Тус гүүрийг Амар мөрнөөр дамнуулан барьж ОХУ-ын Благовенщенск, Хятадын Хэйхи хотуудыг холбох аж.
Хятадын талаас энэ төсөлд 120 сая ам.доллар төсөвлөсөн байна.
Гүүр барих төслийг удирдаж буй Хятадын инженер Шин Лишины мэдээлснээр хоёр улсыг холбосон гүүр баригдсанаар хил нэвтрэх хугацаа 20 минутаар багасч, Хятад-ОХУ-ын хилийн бүс дэх худалдааны эргэлт сайжрах боломжтой гэжээ.

Төсөл нийт 20 жил үргэлжлэх төдийгүй 2014 оноос эхлэн хоёр улс тал, талаасаа уулзах замын ажлыг эхлүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ