Сурагчдын амралтын хугацааг сунгах санал хүргүүлжээ

Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд буй энэ үед ханиад томууны буюу амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдсээр байгаа. Ханиад нь маш хурдацтай хүндэрч хатгалгаа болох явдал бага насны хүүхдүүдийн дунд элбэг тохиолдож, энэ хэрээр эмнэлэг хэт их ачаалалтай ажиллаж байна. Тиймээс амралтын өдрүүдээр өрх, дүүргийн эмнэлгүүд нэмэлт цагаар ажиллахаар болсон.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал сурагчдын өвлийн амралтыг сунгах хүсэлтийг БШУС-ын сайд Ж.Батсуурьт албан бичгээр гаргажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ