Багтраатай хүмүүс зайдас, хиамнаас татгалзах хэрэгтэй

Францын эрдэмтэд зайдас, хиам, гахайн утсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүн идэхээс татгалзахыг багтраа өвчтэй хүмүүст зөвлөж байна. Химан бүтээгдэхүүний найрлагад ордог нитрат, азотлиг хүчлийн давс нь өвчнийг сэдрээж болох талтай гэж тэд нотлож байна.

Пол Броссегийн эмнэлгийн Броссе (Paul Brousse Hospital) судалгааны багийнхан 1000 хүний биеийн байдлыг 2003-2013 онд арван жилийн турш ажиглажээ. Туршилтад оролцогчдын тал орчим нь багтраа өвчтэй байсан бөгөөд бусад нь хяналтын бүлэгт орсон байна.

Хүмүүс хиам, зайдас болон боловсруулсан махаар хийсэн бусад бүтээгдэхүүнийг хэдий хугацаанд байнга идэж байсныг эрдэмтэд тодруулаад, судалгаанд оролцогчдод жишээ нь амьсгаадах, цээж давчдах зэрэг багтрааны шинж тэмдэг хэдийд тогтмол илэрч байсныг судлажээ. Долоо хоногт дөрвөн порцноос илүү боловсруулсан мах идэх нь хүмүүсийг илүү эрсдэлийн бүлэг шууд оруулж байсан бөгөөд тодруулбал ийм оролцогчдын өвчин олонтаа хурцдаж байсан байна. Эрдэмтэд нэг порц гэдгийг хоёр зүсэм гахайн утсан мах юмуу хиам, эсвэл хоёр ширхэг зайдас гэж үзжээ. Долоо хоногт дөрвөн зайдас идсэн багтраатай хүмүүсийн биеийн байдал хамгийн ноцтой муудаж байсан нь ажиглагдаж байжээ.

Хиам идэх нь цорын ганц аюул биш. Жишээ нь илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал зэрэг бусад хүчин зүйл ч багтраа хөдлөхөд нөлөөлж болохыг судлаачид тэмдэглэжээ.

Гэхдээ боловсруулсан мах аль эртнээс эрдэмтдэд сэжиг төрүүлсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гахайн утсан мах, хиам болон зайдсыг хорт хавдар үүсгэж болзошгүй бүтээгдэхүүний жагсаалтад бүр нэг жилийн өмнө оруулсан юм. Лаазласан мах, зайдас, гахайн утсан мах идэх нь гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг “ихэсгэж магадгүй юм”. Ер нь та багтраа өвчтэй, үгүй эсхээс үл хамааран зайдас, гахайн утсан махыг хэтрүүлэн хэрэглэхгүй байвал дээр.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин