Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

09:00 цагт Х.Тэмүүжин сайдын үед оффис болгосон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн байрыг зориулалтын дагуу ашиглах нээлтийн ажиллагаа болно.

10.00 цагт Эрчим хүчний яамны байранд салбарын ажилтнуудад Төрийн дээд одон, медаль гардуулна.

10.00 цагт Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс дүүргийн ЕБС-ийн сурагчдад "Сурагчийн аюулгүй байдал" ном гарын авлага, цацруулагч ханцуй хандивлах арга хэмжээ СБД-ийн ЗДТГ-ын байрны 4 давхарын танхимд болно.

11.00 цагт Баянгол дүүргийн 100 Өвлийн өвгөн 100 цасан охидын парад болно. Уг парад БГД-ийн Ганзам 20 дугаар сургуулиас Өргөө кино театр хүртэл үргэлжилнэ.

11:00 цагт НЗДТГ-ын А зааланд "Улаанбаатарын мөнгөн үдэш" баярын үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хуралтай.

11:00 цагт Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2016 оны үйл ажиллагааны тайлангийн хурал “Корперайт Конвеншн центр”-т болно. Мөн 60 гаруй албан хаагч Төрийн одон медаль хүртэнэ.

11:30 цагт Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүст шагнал гардуулах үйл ажиллагаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 9 давхрын хурлын зааланд болно.

12:00 цагт “Баримтын эмхэтгэл (1900-2016)”, “Монгол төрийн чойжин Лувсанхайдав, Эх дагина Сүрэнхорлоо” сэдэвт судалгааны бүтээлүүдийн нээлтийг "ИНТЕРНОМ"-ын төв салбарын 2 давхарт зохион байгуулна.

12:00 цагт Сангийн яамнаас НӨАТ-ын буцаан олголттой холбоотой мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Сангийн яамны 10 давхарт Г.Чагдаржавын танхимд бол

13 цагт АН-ын төв байранд АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

19:00 цагт Олон улсын циркийн тоглолтын нээлт болно.

19:00 цагт Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвөөс Улаанбаатар чуулгын концертийн танхимд зохион байгуулах Шинэ жилийн урлагийн тоглолтод та бүхнийг оролцохыг урьж байна. Билетийг үнэ төлбөргүйгээр Хятадын Соёлын төвийн байранд ирж авна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин