Ус, мөсөнд автсан иргэдэд УИХ-ын гишүүн С.Жавхлан туслажээ

БЗД-ийн 10-р хороо Амгалан орчмын айл өрхүүд бүхэлдээ усанд автаж, хүнд нөхцөл байдал үүсээд байна. Тухайн нутаг дэвсгэрийн ойролцоо олон барилга, байгууламж баригдаж хоёр урсгалтай горхийг их хэмжээний шороогоор хааснаас ус халих шалтгаан болсон гэж иргэд үзэж байгаа юм.
Тус хорооны 1Б хэсгийн айл өрхүүд усанд автаж гэр орондоо амьдрах аргагүй болоод зогсохгүй шинээр байгуулагдсан Амгалан дулааны станцын төмөр зам усанд автаж хөлдсөнөөр тус станц нүүрсний нөөцгүй болох хүртэл эрсдэл учирч болзошгүйбайгаа ч холбогдох албаныхан дорвитой арга хэмжээ аваагүй байсан юм. Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ асуудалд анхаарлаа хандуулж өөрийн бололцоогоороо тусламж үзүүлжээ. Тэрээр хоёр ухагч техник авчирч өөрөө харж байгаад дуустал нь ухуулсан байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ