Мобикомын сүлжээ алдаа заажээ

Мобикомын хэрэглэгчдийн утас холбоо барих боломжгүй, сүлжээгүй болжээ. Энэ нь өнөөдөр өглөөний 11.00 цаг орчмын үеэс эхэлсэн бөгөөд энэ нь мобикомын дотоод сүлжээнд алдаа заасантай холбоотой болохыг 1800-2222 лавлах утасны мэдээллийн ажилтан тайлбарлажээ. Тус компанийн зүгээс техникийн гэмтлийг засч эхэлсэн байна.
Хэрвээ Таны утас 3G болон 4G сүлжээ дэмждэг бол 2G болгож шилжүүлбэл дуудлага хэвийн хийх боломжтой гэнэ. 3G болон 4G сүлжээ орсон Мобикомын сүлжээтэй байршлуудад алдаа зааж буй аж. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд төдийгүй орон нутгийн хэрэглэгчдийн утас ч ажиллахгүй байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ