Гарын хумс эрүүл мэндийн тухай юу хэлж чадах вэ?

Бүсгүйчүүд хумсаа аятайхан харагдуулахын тулд багагүй мөнгө, цаг зарцуулахад хүрдэг. Хумс гой сайхны үүрэгтэй төдийгүй, бас бие махбодийн байдлыг хумсаар тодорхойлж болно.
Хэвтээ цагаан зураас
Байж болох шалтгаан: гэмтсэн юмуу цайр дутагдсан
Хумсны толио гэмтсэнээс юмуу цайр, кальци дутагдахад толбоны адил хэвтээ зураас үүсч болно. Нэлээд цөөн тохиолдолд энэ нь чихрийн шижин, хогжируут үлд зэрэг өвчин туссаныг харуулж болно. Ингэхдээ та хэд хэдэн хумсан дээр ийм зураас бий болсон байхыг харна.
Хумсны цагаан толбо
Байж болох шалтгаан: гэмтэл
Хумсан дээрх жижигхэн цагаан толбууд нь аюулгүй бөгөөд бага зэргийн гэмтлээс болж үүсдэг. Ийм тохиолдолд цагаан толбо нь аминдэмүүд дутагдсаны дохио байж болно.
Босоозураас
Байж болох шалтгаан: аминдэмийн дутагдал юмуу гэмтэл.
Хумсны босоо цагаан зураас нь хумсны бүрхүүл юмуууг гэмтэж (жишээ нь, маникюр хийлгэх үед), түүнчлэн В12 аминдэм дутагдсаны шинж мөн. 50-иас дээш насныханд ийм зураас нь хэвийн үзэгдэл мөн. Бидний хумс нь нүүрний адил хөгширдөг. Хумсны ийм зураас бол арьсны үрчлээтэй адил юм.
Цагаан хумс
Байж болох шалтгаан: элэгний өвчин
Хэрвээ хумс гэнэт цайрсан бол энэ нь эхэлж байгаа гепатит юмуу элэгний бусад асуудлын шинж тэмдэг байж болох талтай.
Хөхөмдөгөнгийн хумс
Байж болох шалтгаан: хүчилтөрөгч дутагдах
Хумс хөхөмдөг өнгөтэй болох нь бие махбодид хүчилтөрөгч дутагдаж буйг харуулж байгаа хэрэг. Энэ нь уушигны асуудалтай холбоотой байж болно. Тиймээс, хэрвээ та ийм шинж тэмдэгийг анзаарсан бол эмчид үзүүлэх хэрэгтэй.
Хумсны ялтасны овгор товгор:
Байж болох шалтгаан: тэжээлт бодисууд дутагдах, хумсны ялтас гэмтэх
Хумсны овгор товгор нь тэнцвэргүй хоол тэжээл, маникюрын үеийн гэмтлийн улмаас, тэр ч байтугай стрессийн улмаас бий болж мэднэ. Илүү цөөн тохиолдолд хумсны хонхор, товгор гадаргуу нь хогжируут үлд юмуу үений өвчтэйг харуулж болох талтай. Ингэхдээ хумс нь өөрөө цайвар өнгөтэй байх бөгөөд харин хумсны доорхи арьс улаан-хүрэн өнгөтэй юм шиг санагддаг.
Хугарамтхай хумс
Байж болох шалтгаан: гадны хүчин зүйлс
Бидний хумс хурууны үзүүрт хүрч амжилгүйгээр хугардагт бид өөрсдөө байнга шахуу буруутай. Хумс үелдэг хүмүүс аяга сав угаах үедээ болон цэвэрлэгч хэрэгсэл хэрэглэхдээ бээлий өмсөж, лак арилгадаг хэрэгсэл цөөн хэрэглэх хэрэгтэй. Цөөн тохиолдолд бамбай булчирхайны өвчтэй болох юмуу А, В, С аминдэм дутагдсанаас болоод хумс хугардаг.
Хумсан дээрх хар зурвас
Байж болох шалтгаан: хоол боловсруулах системийн үйл ажиллагаа алдагдах, гэмтэх
Хумсны хар зурвас нь янз бүрийн шалтгаанаар үүсдэг. Тухайлбал, механик гэмтлээс, түүнчлэн хоол боловсруулах эрхтний асуудлаас болж үүсч болно. Зарим үндэстэнд харавтар зурвас нь арьсны нөсөөний онцлогтой холбоотой хэвийн үзэгдэл байдаг. Гэхдээ хумсны дор харлах нь меланом мэт хорт хавдрын аюулт төрөлтэй холбоотой юм. Тиймээс, хэрвээ тодорхой шалтгаангүйгээр хумсан дээр хар зурвас бий болсон бол эмчид үзүүлвэл зохино.
Халбага хэлбэрийн хумс
Байж болох шалтгаан: төмөр дутагдах
Хумсны ялтас халбага хэлбэртэй болж, ус тогтож болохоор байгаа бол,бие махбодид төмөр дутагдсаны юмуу, эсвэл төмөр илүүдсэний шинж мөн. Хумсны ийм хэлбэр нь удамшиж болдог. Бага хүүхдийн хонхор хумс нь бие махбодь өсч байгаатай холбоотой зүй ёсны үзэгдэл юм. Сургуулийн насанд хүрэх үед зөв хооллож, өсөлт хэвийн байх нөхцөлд хумс тэгш болох ёстой.
Хүрэвтэр өнгийнсудал
Байж болох шалтгаан: гэмтэл
Хэрвээ та хуруугаа хаалганд хавчуулаагүй, алхаар санаандгүй цохиогүй бол хумсны хүрэвтэр өнгийн судал нь халдварт яртас мэт өвчин туссаныг харуулж болох талтай. Гэхдээ энэ өвчин хэд хэдэн өвөрмөц биш шинжтэй байдаг. Тухайлбал, хэрвээ таны бие зүгээр, гэхдээ хумсны хүрэвтэр судал таныг зовоож байгаа бол хаана хуруугаа гэмтээснийг санах хэрэгтэй.
Шар хумс
Байж болох шалтгаан: гадаад хүчин зүйлс
Тамхи татах болон акрилын шинжтэй ургалт нь хумс шарлах байнгын шалтгааны нэг юм. Илүү цөөн тохиолдолд хумсны ийм өнгө нь мөөгөнцөр, бамбайн булчирхайн өвчин, чихрийн шижин, амьсгалын замын өвчин туссаныг харуулж болох талтай.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ