Шинэ жилийн түргэн тусламж: шарталтыг түргэн тайлах 7 арга

Шар тайлах олон арга бий, харин зөв аргыг сонгох нь хамгийн гол.
Шинэ оныг угтсаны дараа өглөө амны цангаа эрчүүдийн нэлээд хэсгийг шаналгаж, шарталтын хамшинж байх аргагүй болгодог тал бий.
Энэ байдлаас гарахын тулд тусгай эм бэлдмэлээс гадна, сувиллын хоолны мэргэжилтнүүд энэ шинж тэмдгийг маш сайн арилгадаг зарим бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг байна. Бас ардын арга ч гэж бий.
Шингэн дутагдах нь шарталтын гол асуудал учир усны тэнцвэрт байдлыг сэргээх нь гол асуудал мөнөөс мөн. Хэрвээ ус хангалттай биш байх аваас бие махбодь усыг эрхтэнүүд, тэр ч байтугай тархинаас татаж эхэлнэ, харин ингэснээр толгой өвддөг байна.
Арга №1 – цагаан гааны цай
Цагаан гааны цай чана. Энэ цай дотор муухайрах мэдрэмжийг багасгаж, ходоодны өвдөлтийг намдаана. Мөн нойрмог бие махбодид хүч өгч, энергиэр цэнэглэн, бодисын солилцоог идэвхижүүлнэ.
Арга №2 – өндөг
Хоол тэжээлийн бүтээгдэхүүнээс эрдэмтэд өндөг идэхийг нэгэн дуугаар зөвлөдөг байна. Өндөг нь цистеин, таурин гэдэг амин хүчлээр баялаг. Цистеин нь толгой өвтгөдөг хорыг гадагшлуулж, таурин нь элэг хамгаалдаг. Үүний дээр, өндгөнд В аминдэм их байдаг бөгөөд энэ нь эрдэмтдийн үзэж байгаагаар, шарталтын шинж тэмдгийг бусдаас илүүтэй арилгадаг байна.
Арга №3 – гадил
Согтууруулах ундаа ньуснаас гадна калийг чбас биеэс гадагшлуулдаг байна. Тиймээс булчин шөрмөс суларч, та уначих гэж байгаа юм шиг болж, харин цусны даралт эсрэгээр хэлбэлзэнэ.Хэдэн ширхэг гадил жимсбайдлыг дор нь засна.
Арга №4 – бэрсүүт жүрж
Хэтрүүлчихсэний дараахи өглөө таны найз нөхөд болон хамт ажиллагсадын хамгийн сайн сонголт бол аливаа нимбэглэг жимсүүд мөнөөс мөн. Бодисын солилцооны чухал үйл явцыг сэргээн ажиллуудаг лимоны хүчил ийм жимснүүдэд зөндөө байдаг. Таны бие махбодь энэ хүчлийг боловсруулах ажилд орж, үүний хамт согтууруулах ундааны задралаас үүсдэг бодисуудыг устгана. Та зүгээр л мандарин, апельсин болон лимон идэж болно. Хэрвээ цаг зав, хүсэл байвал, шарталтын эсрэг коктейлийн украин аргыг туршаад үзээрэй. Стакан апельсины шүүсэнд (дөнгөж шахсан байвал дээр нь мэдээж) өндөгний шарыг хийж, хутгаад уучих.
Арга №5 – шүршүүрт ор
Энэ нь халуун, хүйтэн усаар шүршинэ гэсэн үг. Температурын ялгаанаас болоод таны биеийн шар үсний нүхүүд тэлж, нэг бол нарийсч, ингэснээр хуримтлагдсан хорыг биеэс гадагшлуулна. Гол нь халуун уснаас эхлэх хэрэгтэй. Гуч орчим секундийн хугацаагаар биеийг дулаацуулах. Дараа нь хүйтэн усаар шүрших. Ийм үйлдлийг гурваас цөөнгүй удаа давтан хийх хэрэгтэй.
Арга №6 – зөгийн бал
Английн эрдэмтэд зөгийн балыг шар тайлах хамгийн сайн хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Зөгийн бал нь жимслэг байдал, кали, магнийг хамгийн зохистой агуулснаараа архины хорыг бусад аль ч бүтээгдэхүүнээс илүү түргэн гадагшлуулдаг байна.
Арга №7 – Франц жор:
Стаканы ёроолд зүсэм лимоны шүүсийг шахаж, дараа нь хагас стакан хуурай цагаан дарс болон хийжүүлсэн рашаан хийгээд, нэг амьсгаагаар уу. Бие сэргээд л ирнэ.
Юу хийх хэрэггүй вэ
Нэгдүгээрт, өглөө хатуулаг согтууруулах ундаа бүү уу. Энэ нь үнэхээр тус болдог ч, бие махбодийг үргэлжлүүлэн хордуулдаг. Тиймээс та дараа өдөр нь илүү их шартана.
Хоёрдугаарт, тослог хоол идэхгүй байх гэнэ. Харин согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө ийм хоол сайн.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ