64 настай хятад эмэгтэй амаржжээ

Хятадын Зилинь мужийн 64 настай эмэгтэй ганц хүүхдээ алдсаны дараа нас дээр гарсан ч дахин ээж болохоор шийдсэн байна. Мэдээжээр тэр анагаах ухааны орчин үеийн аргын хүчинд ингэж чаджээ.

Эмэгтэй эв эрүүл хүүхэд төрүүллээ гэж хятадын “Sina” сайтад бичсэн байна. Тэр хуруу шилэнд үр тогтоох аргаар жирэмслэж, харин хүүхдийг кесерово хагалгаагаар гаргажээ.

Энэ эмэгтэй БНХАУ-д эргүл хүүхэд төрүүлсэн хамгийн өндөр настай эх боллоо гэж “Комсомольская правда” сайтад бичсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ