Хилийн боомт амарна

Бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 1-ний өдөр ажиллахгүй. Хилийн боомт, түүний дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу бүх нийтийн амралтын өдрүүдэд хилийн боомтууд ажиллахгүй гэсний дагуу нэгдүгээр сарын 1-нд амарч, цаашид хуваарийн дагуу ажиллах юм байна.

Нийтээр тэмдэглэх баярын өдрийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдрийг бүх нийтээр амардаг байхаар тусгасан. Энэ жилийн хувьд бүх нийтээр амрах өдөр амралтын өдөр таарч байгаа учраас Засгийн газраас амралтын өдрийг арванхоёрдугаар сарын 30-ний өдөрт шилжүүүлсэн. Мөн арванхоёрдугаар сарын 30-ний өдрийн ажлыг 2017 оны нэгдүгээр сарын 7-нд бямба гаригт нөхөж ажиллахаар болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ