Нарантуул дөрөв хоног амарна

Энэ оны хамгийн сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ажиллах зах, худалдааны төвүүдийн хуваарийг хүргэж байна. Томоохон захуудаас Нарантуул худалдааны төв дөрөв хоног амарна, бусад нь зөвхөн нэгдүгээр сарын 1-нд амрах юм байна. Мөн томоохон сүлжээ дэлгүүд цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана.
-“Хархорин” худалдааны төв өнөөдөр 07.00 – 15.00 цаг хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд амарна
-“Нарантуул” худалдааны төв өнөөдөр 10.00-19.00 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын дөрвөн хүртэл амарна
-“Бөмбөгөр” худалдааны төв өнөөдөр 09.00-20.30 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд амарна
-Барс худалдааны төв өнөөдөр 07.00-17.00 цаг хүртэл ажиллана.
-“Сандэй Плаза” худалдааны төв өнөөдөр 10.00-22.00 цаг хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд амарна
-“Миний сүлжээ дэлгүүрүүд”- ийн салбарууд өнөөдөр 08.30-23.00 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 хуртэл ажиллана
-“Номин Холдинг” ХХК-ийн бүх салбарууд 09.00-22.00 цаг хүртэл ажиллана.
-“E Mart” худалдааны төв өнөөдөр 10.00-22.00 ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 цаг хүртэл ажиллана
-“Боса” сүлжээ дэлгүүрүүд өнөөдөр 07.00-22.00 цаг хүртэл ажиллана.Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 хүртэл ажиллана.
-“Сансар” сүлжээ дэлгүүрүүд өнөөдөр 13.00-22.00 хүртэл ажиллана.
-Меркури худалдааны зах өнөөдөр 10.00-19.00 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд амарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ