Өрхийн эмнэлгүүд 10-16 цагийн хооронд ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар баярын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10-16 цагийн хооронд ажиллаж байна.
Тодруулбал, ирэх сарын 2-ныг хүртэл нийт өрхийн эмнэлэг дээрх цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
Мөн тушаалын хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд хариуцлагатай жижүүр гаргаж, тодорхой цагуудад мэдээллээ Нийслэлийн Эрүүл мэндийн газарт утсаар хүргүүлж байх гэнэ. Түүнчлэн эмч мэргэжилтнүүдийн ажлын сахилга хариуцлагыг өндөржүүлж, эм болон ороох боох материал, өвчтөний хоол хүнс зэргийг хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцөлсөн аж.
Үүний зэрэгцээ гал, ус, цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсаны зэрэгцээ болзошгүй гамшиг, хордлого, халдварын үед авах арга хэмжээг урьдчилан тооцож ажиллахаар чиглэл өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ