Танилц: Огт хэрэггүй эмүүд

Эрдэмтэд хүний бие махбодид эм бэлдмэлийн үзүүлдэг нөлөө болон шинж чанарыг тодорхойлохын тулд судалгаа хийжээ. Ингэснээр мэргэжилтнүүд хүний бие махбодь эдгэрэхэд ямар ч ашиг тустай нөлөө үзүүлдэггүй хэд хэдэн хэрэггүй эмийг илрүүлж чаджээ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн бичиж байгаагаар, хамгийн “ашиггүй” бэлдмэлийн жагсаалтыг “Арбидол” эм тэргүүлж, энэ нь эмийн сангуудад “Иммустат” буюу “Арпевлю” гэсэн нэртэйгээр бас худалдаалагддаг байна. Энэ эм нь вирусийн өвчний эсрэг хэрэглэх зориулалттай ч эмчилгээний ямар ч нөлөө үзүүлдэггүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.
Элэг хамгаалах зориулалттай “Эссенциале” эм хоёрт бичигджээ. Энэ эм цөсийг үрэвсүүлэх юмуу тогтонги байдалд оруулж мэднэ гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ.
Түүнчлэн шинжээчид «Хилак форте» буюу «Бифиформ»-ыг ашиггүй эмийн жагсаалтад оруулсан байна. Эдгээр эм нь гэдэсний бичил биетүүдийг сэргээх зориулалттай юм. Гэвч гэдсэнд огт хэрэггүй, нэгэнт үхсэн бичил биетүүд эдгээр эмэнд байнга байдаг гэж эрдэмтэд хэлсэн байна.
Хэрэглэхгүй байвал зохих эмийн тоонд “Мезим форте” орсон бөгөөд ер нь найрлагад нь панкреатин ордог бусад эм чихрийн шижин юмуу нойр булчирхайн үрэвслийг эмчлэхэд ашиггүй гэнэ.
Өөр нэг эм болох “Корвалол” нь аюултай бөгөөд дасалтай болгож мэдэх аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, энэ эмийг хэрэглэх нь оюуны болон мэдрэлийн шинжтэй хямрал үүсгэж, түүнчлэн сексийн үйл ажиллагааг дарангуйлдаг байна.
Эмийн зах зээлд ашиггүй, үр нөлөөгүй олон эм бэлдмэл үнэхээр байдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Ингэхдээ зөв эмчлүүлэхийн чухлыг эмч нар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хүмүүст сануулж байх ёстой. “Эдгээр эмийг авч болохгүй, шууд татгалзах хэрэгтэй. Гэхдээ зөв эмчлүүлж, хэрэггүй юмуу хортой бэлдмэлүүдэд мөнгөө үрэхгүй байх гэсэн байр суурийг хүмүүст аажмаар хүргэх хэрэгтэй. Үүнийг эмч нар хийж чадна, үүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хийж чадна” гэж мэргэжилтнүүд хэлж байна.
С.ИНда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ