Оны эхний өдөр хамгийн олон хүн нас бардаг

Шинэ оны эхний өдөр хамгийн олон хүн шартдаг гэсэн хөгжөөнтэй наргиа бий. Тэгвэл Калифорнийн их сургуулийн судлаачид шинэ он, зул сарын баярын өдрөөр нас баралт ихсдэг болохыг тогтоожээ. Түүнчлэн шинэ оны эхний өдөр жамаараа нас бардаг иргэдийн тоо өсдөг байна. Энэ судалгааг тус сургуулийн эрдэмтэд АНУ-д сүүлийн 25 жилийн нас барагсдын үзүүлэлтийг үндэслэж, гаргажээ. Баярын өдрүүдээр хэт их ууснаасаа болж амиа хорлох, осол болон бусдын гарт амиа алдах иргэдийн тоо өсдөг баримт бий ч энэ судалгаанд жамаараа бурхан болоочийг "хамруулсан" аж. Шинэ оны эхний өдөр нас барагсдын тоо бусад өдрүүдээс таван хувиар өсдөг байна.

Гэхдээ эрдэмтэд ямар учраас хүмүүс шинэ оны эхний өдөр нас бардаг болохыг тодруулж чадаагүй байна. Үүнийг хүний сэтгэлзүйтэй холбож болох ч батлахад хэцүү гэж судалгааг удирдсан хүмүүс Вашингтон пост сонинд ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ