Хятадын харьяат иргэн заазуураар онц ноцтой хэрэг үйлджээ

СХД-ийн 19-р хороонд Хятад улсын харъяалалтай иргэн он солигдох мөчид буюу 12 дугаар сарын 31-нд онц ноцтой хэрэг үйлджээ. Тодруулбал, 45 настай Ө гэгч нь 13 настай дагавар хүү Б-гийн зүүн гарыг заазуурдан гэмтээж, 46 настай иргэн Х-г толгойн тус газар нь заазуурдаж, дөрвөн настай А хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг гарчээ.
Тэрээр хэрэг хийх үедээ согтуу байсан гэнэ. Хэргийг СХД-ийн Цагдаагийн I хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ