Жимми Кокс — манай гарагийн хамгийн үнэнч сантехникч…

Та энэ зургийг түрүүнд нь үзсэн ч байж магадгүй. Уг гэрэл зураг интернэтэд алдаршаад амжсан юм. Энэ бол худлаа зураг хэмээн олон хүн бодож байж. Гэвч үгүй юм аа,жинхэнэ зураг. Шалбаагт унасан хөөрхий нэг архичин энэ зурагт гараагүй юм шүү! Энэ хүнийг Жимми Кокс гэдэг, 23 настай. Америкийн Техас муж улсын Гранберн хотод суудаг. Одоо дэлхий нийтээрээ түүнийг манай гарагийн хамгийн үнэнч шударга сантехникч гэж мэддэг болжээ.

Жимми өөрийн энэ байдлаар хажуугаар өнгөрч явсан цөөн хүнийг гайхашруулж байх зуур эндхийн оршин суугч бүсгүй Андреа Адамс энэ гэрэл зургийг авч амжжээ. Тэгээд бүсгүйн гэрийн ойролцоо хагарсан төмөр хоолойг залуу сантехникч ямар үнэн сэтгэлээсээ засч байгааг тэр бусдад үзүүлэхгүй байж огт чадаагүй байна. Залуу бохир шалбааганд толгойгоо дүрэхээс цэрвээгүйн хүчинд ойр хавийн газрын талыг нь бохир усанд автуулах байсан хагарсан хоолойг засч янзалж чаджээ.

Ингэсний дараа сантехникчийн тухай телевизээр ч ярьж эхэлсэн байна. Тэр өдөр залуугийн өмссөн жинсэн өмдийг үйлдвэрлэдэг компани ч түүний алдар хүндээс бага ч болов хүртэхээр мэрийж, нэрийн барааны дэлгүүрүүдээсээ ийм өмдийг бүтэн жил үнэгүй авахыг Жиммид санал болгожээ. Бусад орны хүмүүс ч бахдан бишэрч байгаагаа илэрхийлэн, түүнд захидал бичиж байгаа гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ