Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

11.00 цагт МАХН-ын Төв байр /"Ард түмний индэр" танхимд/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын гишүүд дэмжигчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан асуудлаар улс төрийн байр сууриа илэрхийлж, олон нийтэд хэвлэлийн хурал хийнэ.
- 11.00 цагаас ЦССҮТөвийн шинэ байранд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, мөн JCI Монгол ТББ-тай хамтран "Амьдрал бэлэглэе" төслийн 2017 оны нээлт болно.
- Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг 14.00 цагаас ЭХЗХ дээр өгнө.
- Малын генетик нөөцийн тухай болон Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ өргөн барьсан. Эдгээр хуулийн төсөл батлагдвал мал сүргийг эрүүлжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөл бүрдэх талаар тодорхой мэдээлэл өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ