Автобусанд явсан зорчигчид гэмтжээ

Замын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед олон хүний амь насыг дааж яваа нийтийн тээврийнхний хариуцлага дутмаг байгаагаас осол гарч зорчигчид хохирсоор байна. Ноцтой бэртээгүй л бол дуугүй өнгөрдөг нь манайхны гэм биш зан болжээ. Харин энэ удаад олон хүн бэртсэн осол гарсан байна.

Тодруулбал, БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замынуулзварт өчигдөр Shaolinмаркийн автобусны жолооч Д нь T.Prius маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай эрэгтэй Э, 51 настай эмэгтэй Д нарын 8 хүн гэмтсэн.

Мөн БЗД-ийн нутаг Цагдаагийн академийнөргөн чөлөөнд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын Daewoo BS 106 маркийн автобусны жолооч О нь Эмсид ХХК-ны H. Aero City 540 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөжзорчигч 50 настай эмэгтэй Э, 45 настай эмэгтэй Ц нарын 4 хүн гэмтсэн байна.

Ийнхүү нийтийн тээвэр буюу ялангуяа нийслэлд үйлчилгээнд явж буй автобусны жолооч нарын асуудал үргэлжилсээр байна. Хэдийгээр энэ тухай байнга ярьж, гомдол тасардаггүй ч дорвитой арга хэмжээ авсан шийдвэр харагддаггүй. Энэ нь жолоочийн хариуцлагагүй үйлдэл үү, бүрэн бус тээврийн хэрэгслээр үйлчилж буй байгууллагын буруу юу гэдгийг тогтоодог л байх. Гэвч энэ талын мэдээллээр иргэд олон нийтийг хангах шаардлагатай юм.

Ямартай ч одоогоор Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хариуцсан дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангахгүй төмөр купер хийсэн автобус, хийн дуут дохио тавьсан, улсын дугаар, ухрах гэрэл, оврын гэрлийг өөр өнгийн гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, дүрэмд заасан хэмжээнээс илүү бууралттай хальс наасан зэрэг зөрчил илэрсэн тээврийн хэрэгслүүдэд хариуцлага тооцож, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ