25 айлыг усны аюулаас аварчээ

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн утсанд 12 дугаар сарын 21-ны 13 цагт “Баянзүрх дүүргийн 10 хорооны айлуудусанд автлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид очиход10 дугаар хорооны 25 айл, өрх усанд автсан байжээ. Аврагчид ус зайлуулах зурвас гаргаж, усыг гадагшлуулан шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Мөн элс шуудайлан далан босгож айлуудыг усанд бүрэн автахаас хамгаалжээ. Түүнчлэн иргэдийг мөс цөмрөх, халтирахаасурьдчилан сэргийлэх зорилгоор 6 цэгт анхааруулах самбар байршуулжээ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин айлын хашаа руу ус орлоо гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Геодези, усны барилга байгууламжийн газрын 20 алба хаагчидөнгөн хэсгийн мөсийг цоолж усыг соруулж, даланг нэмж өндөрлөх арга хэмжээ авч ажилласан байна гэж Баянзүрх дүүргийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ