39 хүний аминд хүрсэн этгээдийн зураг цацагджээ

Туркийн Стамбул хотын “Рейна” шөнийн клубт он гарахаас хэдхэн цагийн өмнө халдлага үйлдсэн этгээдийн зургийг анх удаа хэвлэлүүд нийтэлжээ. Гэмт этгээд нь 39 хүний амийг хөнөөж, 70 гаруй хүнийг шархдуулсан юм.

Тус улсын хэвлэлүүдэд бичсэнээр тэрбээр Исламын улс бүлэглэлийн гишүүн болох нь тодорхой гэнэ. Харин Туркменистан, Узбекстан гаралтай гэсэн мэдээлэл нь эргэлзээтэй гэнэ.

Хяналтын нууц камеруудад бичигдсэн дээрх дүр төрхийг харвал алан хядагч этгээд нь Ойрхи Дорнод маягийн царай төрхтэй болох нь тодорхой гэж шинжээчид ярьжээ. Харин “Haberturk” телевиз алан хядагчийн сельфи маягийн гэрэл зургийг олж авч мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ