Адууг буудаж, хулгайлдаг этгээдүүд баривчлагджээ

Адуу хулгайлдаг гэмт бүлэглэлийг Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн байна. Сэжигтэн этгээдүүд адууг бэлчээр дээр нь буудаж унагаад тусгай тоноглосон автомашинд ачиж явдаг байсан байна. Гэмт этгээдүүдхэргээшөнийн цагаар үйлддэг байжээ. Цагдаагийн алба хаагчид тэднийгунаж явсан машиных нь мөрөөр мөшгиж, баривчилсан байна.
Сэжигтэн этгээдүүд тухайн үед хоёр айлаас адуу хулгайлаад ачиж явсан юм байна.Сэжигтэн О, Б, Г нар Сэлэнгэ, Төв, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээр явж нийт 12 удаагийн үйлдлээр 40 гаруй адуу, нэг үхрийг дээрх аргаар хулгайлсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Гэмт этгээдүүд адуу хулгайлсныхаа дараа цагдаа нарт баригдахгүйн тулд өндөр уул хадтай газраар явж, ууланд бүгэн хэргийн газраас холгүйхэн адууны гэдсийг хаядаг байсан юм байна. Сэжигтнүүд өмнө нь малын хулгайн хэргээр ял эдэлж байсан аж. Мөн тэдний хэрэгт холбогдуулан хэд хэдэн махны ченжийг шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Сэжигтэн этгээдүүд хулгайлсан адууныхаа махыг “Хүчит шонхор”, “Эмээлт” захад гарал үүслийн бичиггүйгээр худалдан, борлуулдаг байсан аж: Ер нь бол адууны хулгайн хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас ихэсчээ. Тиймээсцагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг шалгалт хийж, гэмт этгээдүүдийг газар дээр нь илрүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ