Оросын хил дээр Эстоны иргэний паспортыг хэрээ хулгайлжээ

Орос-эстоны хил дээр Эстон улсын иргэний паспортыг хулгайлж аваад, нисээд явчихсан хэрээний тухай мэдээг олон хүн шинэ жилийн өмнөх хошигнол хэмээн үзсэн байна. Гэвч бүр арванхоёрдугаар сарын 29-нд болсон энэ инээдэмтэй явдал үнэхээр болсон хэрэг аж. ОХУ-ын Баруун хойд гаалийн удирдах газар үүнийг нотлосон байна.
Оросын нутгаас Ивангородын автомашины шалган нэвтрүүлэх газарт ирсэн Эстоны иргэнд ийм явдал тохиолдсоныг гаалийн газрынхан мэдээлжээ. Тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт хийх ердийн ажил эхлэхэд Эстоны иргэн паспортаа гаргаж иртэл, нэг хэрээ гэнэт нисч ирсэн байна.
“Тэр эрээ цээргүй хэрээ пасортыг шүүрч аваад, эгц дээшээ ниссэн юм. Бүх зүйл нүд ирмэхийн зуур болсон учир, хэн ч ухааныг нь олж амжаагүй” гэж гаалийн газрын сайтад дурджээ.
Гаалийнхан нөгөө эрд туслах гэж оролдож, нэг нь шувууны араасухасхийж, дараа нь албаны ноход бүхий цагдаа нар хэрээний эрэлд гарсан байна. Гэвч хэрээг барих гэсэн бүхий л оролдлого талаар болжээ.
Энэ инээдэмтэй явдлын дүрс бичлэг түрүүнд нь Сүлжээнд гарсан юм.
Эстоны иргэн тун эвгүй байдалд орсон байна. Паспортаа алдсан тухай өргөдөл бичиж, гаалийн хяналтын албаны хүмүүс гэрчилсэн байна. Ивангородын цагдаагийн байгууллага эх орондлоо буцахад шаардлагатай баримт бичиг авахын тулд Санкт-Петербург дэх Эстоны консулын газрын хаягийг тэр хүнд өгжээ.
Мань эрбаримт бичгээ бүрдүүлж, эх орондоо буцсан байна. Харин хоёр өдрийн дараа паспорт олдсон байна. Хэрээ паспортыгявган иргэдийг шалган нэвтрүүүлэх цэгийн ойролцоо хаячихсан байжээ. Гэвч энэ баримт бичиг хил гарахад огт хэрэггүй болсон байна. Юу гэвэл, дэггүй хэрээ пасортын нэг хуудсыг тасдад хаячихжээ. Оросын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозинэнэ мэдээний талаар өөрийн Фейсбукт: “Оросын нэн шинэ дроны туршилт амжилттай боллоо” гэж хошигнон бичжээ.
М.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ