ИУ 400 дайчныхаа хамт Европт нэвтэрснийг мэдээлжээ

Террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэлийн 300-гаас 400 хүртэл тооны дайчин дүрвэгч нэрээр Сири улсаас Косовод нэвтэрсэн байна.“Дейли мэйл” сонины электрон хувилбар Италийн тусгай албадын учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татан ингэж бичжээ.

Террористууд сирийн арми болон түүний холбоотнуудаас сүйрлийн ялагдал хүлээсний дараа байлдааны бүсийг орхин явсныг мэдээлж байна. Тэд энгийн хувцас өмсөөд, олон мянган дүрвэгчийн дунд орохоор санаархаж байгаа ажээ. Тэдний зарим нь тусгай албадын хараанд өртсөн ч, олонхи нь анзаарагдалгүйгээр нэвтэрч чадаж байна.

Европт нэвтэрсэн этгээдүүдийн дунд бас Абу Абдула аль-Косова нэрээрээ цуутай ИУ бүлэглэлийн гол толгойлогчдын нэг Лавдрим Мухажери гэгч байгаа ажээ.Түүнийг ИУ бүлэглоэлийн косовын албаничуудын толгойлогч төдийгүй, террористуудыг эгнээндээ амжилттай элсүүлж байгаа этгээд гэдгээр нь мэддэг байна.

Македонийн уугуул 27 настай Мухажери 2012 ионы сүүлчээр Сири рүү явж,дараа нь ИУ бүлэглэлийн суртал нэвтрүүлгийн зарим сурталчилгааны бичлэгт оролцож,албаничуудыг террористуудын эгнээнд элсэхийг уриалж байжээ. Үүнээс гадна, интернэтэд гарсан олзлогдсон хүний толгойг цавчиж байгаа гэрэл зургуудад тэр нэг хүнийг гранат харвагчаар буудаж буй дүрс бичлэг ч гарсан юм.

Хууль сахиулах байгууллагынхны хэлж байгаагаар, Мухажери болон түүний талынхан олон улсын болон төрийн байгууллагдад халдахаар төлөвлөж байж болох гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ