УЕПГ: С.Зоригийг хөнөөсөн захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа

Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллэхдээ 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөнЦ.Амгаланбаатар нарын нийт гурван хүний хэргийг тусгаарласан байна.
С.Зоригийн амь насыг хөнөөх хэргийгзахиалсан, урьдчилан зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг байгуулагдсан байна. Учир нь уг хэргийн шүүх хурлын шийдвэр захиалгаар хүний амь хөнөөсөн гэх яллах дүгнэлтийг удаа дараа уншиж танилцуулсан боловч захиалагч нь тодорхой бус хэмээн иргэд болон ар гэрийнхэн нь нилээдгүй шүүмжлэлтэй хандаад байсан юм.
Тэгвэл энэхүү нууцын зэрэглэлтэй хэргийг шалгахаар тусгайлан Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулсан байна. Эдгээр хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ