Авто машины гэрэлтүүлэх хэрэгсэлд хяналт шалгалт хийж эхэлжээ

Замын цагдаагийн албанаас Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд хяналт шалгалт хийх нэгдсэн арга хэмжээ явуулж байна.

Уг шалгалт нь Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хавсралтын тавдахь заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий гэрэлтүүлэх хэрэгслүүд дээр нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон зэрэг зөрчил дутагдлыг арилгах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр явагдаж байгаа аж.

Нэгдсэн арга хэмжээг Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хавсралтын тавдахь заалт: 5. Гэрэлтүүлэх хэрэгсэл 5.1. Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй; 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан; 5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг; 5.4. Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон; 5.5. Гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн авто машинуудад хийх юм байна.

Тээврийн хэрэгслийн урд талд улаан, ар талд цагаан өнгийн гэрэл (ухрах арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг хориглоно хэмээн замын хөдөлгөөний дүрэмд тодорхой тусгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ