Ээж, аавууд утааны эсрэг дахин жагсана

Өнгөрсөн сарын 26-нд утааны эсрэг ээж, аавууд Сүхбаатарын талбайд тайван замаар жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэд энэ жагсаалын үеэр 2000 эцэг, эхээс өргөдөл хүлээн авч, Өргөдлийн байнгын хороонд хүлээлгэн өгсөн юм. Өнгөрсөн жагсаалын үеэр ирсэн 5000 гаруй эцэг эх Засгийн газарт өгсөн өргөдлийнхөө хариуг энэ сарын 26 гэхэд өгөхийг шаардсан. Хэрэв тогтсон хугацаанд хариу өгөхгүй бол 28-ны өдрийн бямба гаригт дахин жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ