Ирэх бямба гаригт дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 7-ны бямба гаригийг ажлын өдөр болгосонтой холбоотойгоор автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна. Тодруулбал, энэ өдөр 0, 5 тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй нь.
Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн билээ.
НИТХ-ын тогтоолоор автомашины улсын дугаарын хязгаарлалтыг амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй байхаар журамласан. Үүний дагуу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлээгүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ