Ирэх бямба гаригт бүх нийтээр ажиллана

Шинэ жилийн баяраар иргэд дөрөв хоног амарсан билээ. Учир нь Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлсэн билээ. Харин эл өдрийг нөхөж нэгдүгээр сарын 7-ны бямба гаригт бүх нийтээр ажиллахаар болсон юм.
Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах шаардлагаар Засгийн газрын хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ