Сэтгүүлч “Титаник” хөлөг онгоц сүйрсэн жинхэнэ шалтгааны тухай мэдэгджээ

СэтгүүлчШенан Молониөөрийнх ньүзэж байгаагаар, “Титаник” хөлөг онгоц сүйрсэн жинхэнэ шалтгааныг тухай мэдэгджээ. “Independent” сонины мягмар гарагийн дугаарт ингэж бичсэн байна.
Үнэндээ домогт хөлөг онгоцонд юу болсныг тодруулахыг оролдон, 30 жилийн турш Молони эрдэм шинжилгээ-түүхийн эрэл хайгуул хийжээ.Үүнээс өмнө тэр хөлөг онгоцыг аялалд гарахын өмнө Белфастын хөлөг онгоцны үйлдвэрийн цахилгааны инженерүүдийн авсан гэрэл зургуудыг судласан байна. Хөлөг онгоц мөсөн уулыг мөргөсөн их биеийн тэр хэсгийн хавьд барагцаалвал есөн метр урт хар ул мөрийг зургуудаас ажиглажээ. Энэ нь хөлгийг аялалд гарахаас бүр өмнө “Титаник”-т гэмтэл гарсныг харуулж байж болох юм гэж тэр үзэж байна.
Ус халаагуурын ойролцоо түлшний нэг агуулах шатсан нь ийм ул мөр үлдэх шалтгаан болсон байж мэднэ гэдгийг шинжээчид нотложээ гэж “Independent” сонинд бичсэн байна. Тэдний үзэж байгаагаар,хөлөг онгоцон дээр түймэр нэлээд хэдэн долоо хоног үргэлжилсэн байж болох, багийнхан галыг унтраах гэж оролдож байсан ч, 12 хүний мэрийлт хангалттай биш байжээ.
“Титаник”-ийн эзэд болсон явдлын талаар дуугүй байж, үүнийг зорчигчдоос нуухыг ажилтнууддаа тушаажээ гэдэгт Молони итгэлтэй байна.
Гал гарснаас болоод хөлөг онгоцны төмөрлөгөө маш их халж,хэтэрхий хэврэг болсон бөгөөд мөсөн уултай мөргөлдөхөд их биед томхон цөмрөлт үүссэн байна гэсэн дүгнэлтийг сэтгүүлч хийжээ. Тиймээс, “Титаник” хөлөг онгоц сүйрсэн нь түймэр болон гэмт хайхрамжгүй байдлаасих хэмжээгээр үүдэлтэй нь харагдаж байна.
Хятадын “Seven Star Energy Investment Group” компани “Титаник”-ийг яг байсан хэмжээгээр нь хийж эхлэсэн нь арванхоёрдугаар сарын 1-нд тодорхой болсон билээ.Энэ нь Сычуань мужийн амралт-сувиллын “Romandisea International” цогцолборын аттракцион байх юм. Компанийн төлөөлөгчдийн хэлснээр, 140 сая ам. долларбн өртөг бүхий уг төслийг 2017 оны сүүлч гэхэд дуусгахаар төлөвлөж байна.
Британийн “Титаник” хөлөг онгоц анхныхаа аялалын үед мөсөн уултай мөргөлдсөнөөр 1912 оны дөргөвдүгээр сард живжээ. Хөлөг онгоцонд хоёр мянга гаруй хүн явж байснаас олонхи нь амь үрэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ