Хорих ангийн бохирын худгаас гар буу олджээ

ШШГЕГ-ын харъяа, цагдан хорих 461 дүгээр ангийн хашааны гадна байрлах тавдугаар бохирын худгаас сумгүй гар буу олджээ.
Тодруулбал, энэ сарын 1-ний өдрийн 19 цагийн үед бохирын шугамаас гар буу оллоо гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд очиж шалгахад сумгүй буу байсан аж. Мөн 1938 оны үеэс хэрэглэгдэх болсон “Нагол” маркийн гар буу болох нь тогтоогдсон байна.
Энэхүүхэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид шалгаж байгаа бөгөөд гар бууны эзэн, холбогдогчийг орон даяар хайхажиллагаа эхлүүлсэн гэнэ.Мөн бохирын худаг дээр цагдаагийн таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очин ажиллаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ