Орон гэргүй хүнд 10 мянга гаруй ам. долларын өртөгтэй зоос өгчээ

Британийн Девон гүнлэгийн Эксетер хотын орон гэргүй оршин суугч шинэ жилийн хачирхалтай бэлэг авчбаярлахын ихээр баярлажээ. Юу гэвэл, үл таних хүн туулайны дүрстэй сонин хэлбэрийнзоосыг түүний малгайд шидэжөгсөн байна. Энэ нь цөөхөн хувь хийсэн цуглуулгын 50-тын пенс байсан бөгөөд 12 мянга орчим ам. долларынүнэ хүрнэ гэжхэвлэлд бичжээ.
Өөрт ньөгсөн зоосны жинхэнэ өртөгийг мэдэхийн тулд орон гэргүй хүн цагдаа нарт хандсан байна. Тэгээд цагдаа нар смартфоноор шалгаж үзээд,ядуу эр хүүхдийн нэрт зохиолч Беатрис Поттерын 150 жилийн ойд зориулан британийн эрх баригчдын гаргасан цуглуулгын хэдхэн зуун зоосны нэгний эзэн болсныг хэлжөгчээ.
Долоон өнцөгтийн хэлбэртэй 50 пенсийн зооснууддээр Поттерын үлгэрийн “Ухти-Тухти” номын баатрууд болох Питер туулай, Жонни хэрэм болон бусад баатрыг дүрсэлсэн байна.
Цуглуулгын зоосуудыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сардүйлдвэрлэж, багц бүрт ньхэд хэдэн 50-тынпенс оржээ. Тэр үед зоос 60 орчим ам. долларын үнэтэй байсан байна. Гэвч үйлдвэрлэсэн зоосууд борлож дуусахад яваандаа эдгээрийг интернэтийн дуудлага худалдаагаар их их үнэтэй
худалдах болжээ.Орон гэргүй эр энэ үнэт зоосыг хэрхэх нь тодорхойгүй байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ