Усны тухай сонирхолтой баримтууд

Усыг манай гарагийн хамгийн гайхалтай бодис хэмээн хэлж болно. Ус дэлхийн нийт гадаргуугийн 70 орчим %-ийг бүрхдэг төдийгүй, хүний биеийн 4/3-ыг бүрдүүлдэг. Устай холбоотой зөндөө олон нууц байдаг бөгөөд харин олонхи жирийн хүн энэ тухай огт таамагладаггүй юм.



1. Дэлхийн гео-мандлын (дэлхийн гадаргуугаасдоош 30-аас 2900 хүртэл километрт) найрлага дахь усны эзлэхүүн нь манай гарагийн гадаргууд байгаа усны хэмжээнээс арав дахин их байдаг байна.

2. Дэлхийн нийт усны ердөө 3% нь ундны ус байдаг бөгөөд ингэхдээ үүний гуравны хоёр нь мөсөн голуудад байдаг байна.

3. Гадаад далайн усны хөхөмдөг өнгө нь ирж байгаа нарны гэрлийн хугарал, сарнилтай холбоотой байдаг.

4. Усны гэрэл ойлгох түвшин нь усны үндсэн байдлаас шалтгаалдаг. Хэрвээ жирийн ус гэрэл туяаны дөнгөж 5%-ийг ойлгодог бол, цас болон мөс 85 болон 98%-ийг ойлгодог байна.


5. Мөсний температур чамгүй ялгаатай байж болдог. Жишээ нь Альпын нурууны мөс хамгийн дулаан (0 градусын орчим) бол харин Антарктидад хасах 60 градус орчим байдаг байна.

6. Ус нь нэлээд олон төрлийн байдалтай байдаг. Хийн хэлбэрийн байдал, таван төрлийн шингэн байдал, 14 төрлийн хатуу байдал гэж байдаг.


8. Шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрсөн усны H2O гэсэн томъёо нь гагцхүү онолын шинжтэй бөгөөд хэрэг дээрээ усанд түүний химийн томъёог өөрчилдөг давсны янз бүрийн уусмал, хольц байдаг. Гэвч усны шүүлтүүрийн тусламжтайгаар маш цэвэр ус гаргаж авч яалт ч үгүй болно.

9. Далайн ус дунджаар 17,4 градусын температуртай байдаг. Харьцуулах үүднээс дурдахад, далайн дээрх (гадаргуугийн) агаар 3 градусаар дулаан байна.


10. Гадаад далайд хадгалагдаж буй тэжээлт бодисуудын нөөц нь нийт дэлхийн 20 мянган жилийн ургацтай тэнцдэгийг эрдэмтэд тооцоолон гаргажээ. Жишээ нь, ердөө 1 шоометр усанд өч төчнөөн бодис төдийгүй, 1,5 грамм уураг байдаг байна.


11. Далайнууд нь агаар мандлын доод давхаргын агаарыг бүлээцүүлэн, байгалийн нэг ёсны халаагч болдог байна.


12. Дэлхийд жил тутмын чийгний ууршилтын хэмжээ ньнэг их наяд тоннд хүрдэг байна.

13. Хэрвээ нэг стакан аяган дахь усыг молекулын цуглуулга гэж үзвэл, 8 септиллион орчим молекул болно. Энэ нь 18 тэгтэй тоо юм.


14. Номхон дөлгөөн далайн ус нь дэлхийн усны нөөцийн 46% байдаг бол, Хойд мөсөн далайн ус ердөө 3,7%-ийг эзлэдэг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ