Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

#0066cc;">

  1. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар үргэлжилнэ. 09.00 цагаас УИХ-ын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзана.
  2. ХХААХҮЯ-ны хурлын танхимд 09.30 цагт "Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг" болно.
  3. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт Сүхбаатар аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ тус аймагт болж буй цаг үе улс төрийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ.
  4. 11.00 цагт СХД-т байрлах Чингис соосэ ОУС-ийн хажууд JCI Капитал салбар байгууллага, СХД-ийн ЗДТГ, НЭМХ-тэй хамтран хэрэгжүүлж буй "Энгийн дадлаар эрүүл амьсгалъя" төслийн хүрээнд хийгдэж буй арга хэмжээ болно.
  5. 12.00 цагт АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийнэ.
  6. 16.00 цагаас Шангрила молл IMAX-т П.Анужингийн "Шинэ эрин шинэ хандлага" нэртэй лекц үнэ төлбөргүй зохион байгуулагдана.
  7. 19.00 цагаас Олон улсын циркийн тоглолт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ