Хятад улс сэргээгдэх эрчим хүчинд ихээхэн хөрөнгө оруулах гэж байна

Хятад улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсгэвэрт 2020 он хүртэл 2,5 их наяд юанийн (361 тэрбум ам. доллар) хөрөнгө оруулна. Ройтерс агентлаг БНХАУ-ын эрчим хүчний хэрэг эрхлэх газрын мэдэгдсэнийг иш татан пүрэв гарагт ингэж мэдээлсэн байна.

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр эрчим хүчний салбарт 13 сая ажлын байр бий болгох боломж олгох ажээ. Хөтөлбөр нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эх үүсгэврийн эзлэх хувийг 2020 он гэхэд 15 хувьд хүргэх зорилготой бөгөөд энэ нь 580 сая тонн нүүрстэй дүйцэнэ гэсэн үг юм.

Нийтдээ сэргээгдэх бүх эх үүсгэвэр, тухайлбал атомын болон усан цахилгаан станцуудад гурван жилийн дараа цахилгаан эрчим хүчний тэн хагасыг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

БНХАУ нүүрсний олборлолт, ашиглалтыг багасгаж эхэлж байна гэсэн дүгнэлтийг Хятад, Их Британи, АНУ-ын эдийн засагчид 2016 оны долдугаар сард хийжээ. Эрдэмтэд эдийн засгийн өсөлт удааширч, нүүрсний аж үйлдвэр уналтад орж, ашигт малтмалаас хараат байдлыг багасгах эдийн засгийн бодлого баримталж байгааг энэ чиг хандллагын гурван гол шалтгаан гэж нэрлэсэн байна.

Хятад улс нүүрсний илрүүлсэн нөөцөөр дэлхийд гуравт (АНУ-ын Оросын дараа), нүүрсний хэрэглээгээр нэгд ордог орон юм. Байгалийн нөөцийг ашигласан нь аж үйлдвэрийн хувьсгал хийх боломж олгосон ч, одоо экологийн шалтгаанаас болоод энэ нөөцөөс татгалзахад хүрч байна. Тийнхүү бусад орны нэг адил Хятад улс нүүрснээс нарны, салхин, цөмийн болон усны эрчим хүчинд шилжиж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ