Британийн хатан хааныг золтой л буудчихаагүй байна

/Зургийг Global Look Press-с/
Британийн хатан хаан хоёрдугаар Елизабетыг Букингемийн ордны хамгаалалтын торгон цэрэг золтой л буудчихаагүй байна. Нойр нь хүрэхгүй байсан хатан хааншөнө ордны хашаан дотуур жаахан зугаалахаар шийджээ. Хатан хааны хамгаалалтын албаны хуучин ажилтны ярьсныг иш татан, “Индепендент” сонинд энэ явдлын тухай бичсэн байна.
Торгон цэргийн хэлснээр, тэр ордны хашааны дотуур эргүүл хийгээд явж байтал шөнийн гурван цагт харанхуйд пальтотай хүн явахыг харжээ. Тэрээр ордны хашаан дотор үл таних этгээд нэвтэрсэн байна хэмээн бодоод, “Хэн бэ?” гэж хашгирсан гэнэ. Тайван байдлыг алдагдуулсан тэр хүн нь хатан хаан хоёрдугаар Елизабет байсанд торгон цэрэг мэл гайхаж, ихэд сандарчээ.
“Эрхэмсэг таныг золтой буудчихсангүй шүү” хэмээн айж сандарсан торгон цэрэг хэлсэн байна. Харин хатан хаан энэ явдалд буруутай гэдгээ хүлээснийг сонинд дурджээ. “Зүгээр, зүгээр. Дараа буудуулчихгүйн тулд би урьдчилан утасдаж байя” гэж хатан хаан хариулсан байна. Энэ явдалчухамхүү хэзээ болсныг мэдээлэхгүй байгааг РИА Новости агентлаг уламжилжээ. Гэвч британичууд хатан хааны биеийн байдалд тун их сэтгэл зовниж байсан тэр үед хэвлэлд энэ тухай бичсэн байна. Юу гэвэл, 90 настай хоёрдугаар Елизабет бие чилээрхсэн шалтгаанаар барагцаалбал хоёр долоо хоног олны өмнө үзэгдээгүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ