Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Замын цагдаагийн албанаас нэгдүгээр сарын 07-ны өдөр буюу өнөөдөр замын хөдөлгөөнд оролцох автомашиныг дугаараар нь хязгаарлахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Засгийн газрын шийдвэрийн дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг амралтын өдөрт буюу энэ бямба гаригтшилжүүлсэн. Энэ өдрийг нөхөж нэгдүгээр сарын 07-ны бямба гаригт буюу өнөөдөр бүх нийтээр ажиллах ёстой болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ