Нүдний шилний тухай сонирхолтой баримтууд

1. Нүдний шилгүй байсан бол, Бетховен өөрийн аугаа бүтээлүүдийнхээ ихээхэн хэсгийг бүтээж чадах байсан нь юу л бол.
2. Нэрт эрдэмтэн Павлов шил зүүдэггүй байсан бол амьтад дээр өөрийн туршилтыг хийж чадахгүй байх байсан гэж ярьж байжээ.
3. Жон Леноны зүүж байсан шил хамгийн үнэтэйд тооцогдож байж. Энэ шил 1 000 000 гаруй ам. долларын үнэтэй байсан гэнэ.
4. Александр Пушкины найз бөгөөд ойрын хараа муутай Дельвиг суралцаж байхдаа уулзаж байсан бүх бүсгүйг маш үзэсгэлэнтэй гэж үзэж байж л дээ. Харин олон жилийн дараа шил зүүдэг болсноор ихэд эндүүрснээ мэдсэн гэдэг.
5. Ойрын хараа муутай байсан эзэн хаан Нерон эмч нарын зөвлөснөөр, хараагаа сайжруулахын тулд ногоон өнгөтэй эд зүйлсийг ахиу харахыг боддог байжээ. Нерон ногоон өнгийн хувцас өмсөхийг илүүд үзэж, унтлагынхаа өрөөг ногоон үнэт чулуугаар чимэглэхийг тушааж, гладиаторуудын тулааны задгай театрт ногоон өнгийн ногоолин асгаж, харин тулааныг маргад эрдэнийн чулуугаар хардаг байжээ.
6. Наполеон Бонапарт египетийн цэргийн кампанит ажилд тусгайлан зориулж, анх удаа нүдний шилийг үйлдвэрт олон тоогоор захиалан хийлгэжээ. Тэгэхэд цэргүүддээ зүүлгэхээр хоёр зуун мянган нарны шил хийлгэсэн байна.
7. Арванзургаадугаар зуунаас өмнөхолын хараа муутай хүмүүс л шил зүүдэг байсан бөгөөдхарин сүүлд нь ойрын хараа муутай хүмүүст тусгайлан зориулсан шил хийжээ.
8. Арваннаймдугаар зуунаас өмнө шилний гуяны оронд резин хэрэглэдэг байж,хараа зүйн багаж хийдэгЭдвард Скарлетт гэдэг хүн сүүлдчихний араар оруулжтогтоодог махирзүйлийг сэдсэнбөгөөд энэ нь машоновчтой болсон учир өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ