Тусгай ажиллагааны газрын ажилтнууд баривчилгаа хийжээ

Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авдаг "Гандан Бороо" хочит Ч.Батхуяг болон "Сэлэнгэ"-ийн хэмээн алдаршсан У.Баатаржав нарыг Тусгай ажиллагааны газрын ажилтнууд баривчилжээ. Тэднийг ШШГЕГ-ынхарьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
"Гандан Бороо" хочит Ч.Батхуягийг цагдаагийнхан өнгөрсөн 10 дугаар сард гэрээс нь баривчилсан боловч тэрээр батлан даалтад гарсан даруйдаа сураггүй алга болсон юм. Тухайн үед тэрээр гэртээ мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд шинжилгээгээр “мөс” буюу метамфетамины төрлийн бодис илэрсэн байдаг. Түүнд хоёр үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон боловч шүүгчийн захирамжаар батлан даалтад гараад сураггүй болсон юм. Харин У.Баатаржав нь нэр бүхий иргэдээс 80 сая төгрөг залилан мэхэлж авч, буцаан авах гэсэн хүмүүсээ дарамталсан хэргээр шалгагдаж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Энэ бүхнээс харахад цагдаагийн албан хаагчид иргэдэд айдас түгшүүр төрүүлж байдаг, эрүүгийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож буй хүмүүстэйгээ ширүүхэн тэмцэж эхэлж байгаа бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ