Улаанбаатарт 17 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2017 оны 01 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын талаар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдрөөс хүйтэрч 16-18 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ