Х.Тамир нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ

Хар тамхины хэрэгт холбогдон удаан хугацаанд шалгагдаж байгаа Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир нарт холбогдох хэргийг шүүх хурлын тов гарчээ.
Х.Тамираас гадна түүний “хамсаатан” гэх Б.Амарбаясгалан, Л.Жавхлан, Н.Мөнхбат, Б.Сүхбаатар нар хар тамхины хэрэгт мөн холбогдсон байгаа бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.1, 192.2, 269.1, 268.2, 272.2 зүйл ангиар буруутган шүүхээр болсон юм. Тэдний гурав нь хоригдож байгаа бол хоёр нь гадуур батлан даалтад байгаа юм байна.
Х.Тамир нарт холбогдох эрүүгийн хавтаст хэргийг өнгөрсөн сарын эхэнд шүүхэд шилжүүлсэн юм. Ийнхүү удаан хугацаанд шалгагдаж буй уг хэргийн шүүх хурлыг БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу энэ сарын 11-ний өдрийн 09:00 цагт товложээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ