Утасны дугаараа үлдээгээгүй жолоочтой холбож үйлчилж байна

Тээврийн хэрэгслийн жолооч нарын дунд үүсдэг томоохон асуудлын нэг бол гарц хааж зогсох явдал. Ялангуяа гарц хааж байрлуулсан тээврийн хэрэгслийн жолооч утасны дугаараа үлдээгээгүй тохиолдол асуудлыг бүр хүндрүүлдэг. Тэгвэл энэ тохиолдолд Та 1900-1234 лавлах утсанд хандвал улсын дугаараар нь шүүлгэж тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй нь утсаар шууд холбож өгөх үйлчилгээ үзүүлж байна.

Тус лавлах нь өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд нээлттэй үйлчилдэг аж. Гэхдээ Замын цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн эзэмшигчийн мэдээлэл, утасны дугаарыг олгохгүй гэдгийг онцолж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ