Ямар даралтыг хэвийн, бага, их гэж үздэг вэ?
Артерийн даралт бол цусны урсац судасны ханыг ямар хүчээр дарж байгааг харуулдаг үзүүлэлт юм. Энэ нь зүрхний ажиллаж байгаахурд, хүчээс, түүнчлэн нэг минутын хугацаанд зүрхний дамжуулж чадах цусны нийт хэмжээнээс шалтгаалдаг.
Артерийн даралт нь дээд болон доод даралт гэсэн хоёр үзүүлэлттэй байна. Дээд тоо нь зүрхний агшилтын үеийн артерийн даралт бөгөөдзүрх агшиж, цусыг артери руу шахдаг үеийн артерийн даралтыг харуулна. Доод тоо бол тэлэлтийн артерийн даралт бөгөөд зүрхний булчин сулрах агшны артерийн даралтыг харуулдаг.
Артерийн хэвийн даралт
120/80 мммөнгөн усны баганатай тэнцэх үзүүлэлт нь насанд хүрсэн хүний үнэмлэхүй хэвийн даралтад тооцогддог. Гэвч цусны хэвийн даралтын үзүүлэлт хүн бүрийнх өөр байж болдог. Учир нь хүний нас, түүний хувийн онцлог, амьдралын хэв маяг, эрхэлж буй ажил төрлөөс шалтгаалж болно. Наслалттай холбоотой артерийн даралтын үзүүлэлт гэж бий. Үүнд:
- 16-20 насанд Дээд даралт 100-120 мм мөнгөн усны багана, Доод даралт 70-80 мм мөнгөн усны баганатай тэнцүү байна.
- 20-40 насанд Дээд даралт 120-130 мм мөнгөн усны багана, Доод даралт 70-80 мм мөнгөн усны багана байдаг.
- 40-60 насанд Дээд даралт140 хүртэл мм мөнгөн усны багана, Доод даралт 90 хүртэл мм мөнгөн усны багана байна.
- 60- аас дээш насанд Дээд даралт 150 мм мөнгөн усны багана, Доод даралт 90 мм мөнгөн усны багана байдаг.
Хэрвээ 16 настай залуугийн хувьд даралт 140/70 мм мөнгөн усны багана байвал, энэ нь хэвийн хэмжээний доод хязгаар мөн. Харин 60-аас дээш настай хүний ийм даралт нь хүнд өвчтэйг гэрчилнэ. Эсрэгээр 60-аас дээш насанд артерийн даралтын хэвийн хэмжээний дээд хязгаар 150/90 байдаг бол, харин залуу хүний ийм даралт нь бөөр, дотоод шүүрлийн юмуу зүрх-судасны системийн асуудалтай байх вий гэдгийг харуулна.
Артерийн өндөр даралт
Дунд хэрийн насны хүний даралт 140/90 мм мөнгөн усны баганаас их байвал, энэ нь ямар нэг эмгэг байгааг харуулж буй хэрэг юм. Гэвч хүний дагалдах өвчнүүдийганхаарах хэрэгтэй. Жишээ нь, энэ үзүүлэлт чихрийн шижин өвчинтэй хүмүүсийн хувьд хэвийнд тооцогдоно.
Артерийн бага даралт
Настай хүний 100/60 мм мөнгөн усны баганын даралтыг багад тооцдог. Нөгөө талаас, байнга их ачаалал авдаг хүмүүс, жишээ нь тамирчдын хувьд 100/60 юм уу тэр ч байтугай 90/55 мм мөнгөн усны баганын даралт хэвийн болдог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ